Монгол туургатан хүүхэд багачууд, хувцас урлаач, дизайнеруудыг нэгтгэсэн “Өхөөрдөм гоёо” наадам өнгөрсөн жилийн тавдугаар сард Монгол Улсад амжилттай зохион байгуулагдсан. Тус наадамд Халимаг улсын нэрт загвар зохион бүтээгч Татъяна Алексеевна, Буриад улсын шилдэг дизайнер Улзыма Ванзатовна, Өвөр Монголын загвар зохион бүтээгч Улаан болон Монголын шилдэг загвар зохион бүтээгч, дизайнерууд, Монгол, Өвөр Монгол, Тува, Халимаг, Буриад 100 орчим бяцхан загвар өмсөгчид оролцон үндэсний хувцас соёлын түгээн сурталчилсан наадам болсон билээ.
Ийнхүү хүүхэд багачууд болон загвар зохион бүтээгч, дизайнеруудын хүсэн хүлээдэг наадам болсон “Өхөөрдөм гоёо”-гийн энэ жилийн бүртгэл эхлээд байна. Зохион байгуулагчид уламжлал ёсоор 5-15 насны загвар өмсөх сонирхолтой хүүхэд багачуудыг бүртгэн сургалт явуулдаг. Энэ жилийн бүртгэл, сургалт дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 1 хүртэл явагдаж байна. Наадам тавдугаар сард болох бөгөөд уламжлал ёсоор Өвөр Монгол, Халимаг, Буриад, Тува болон бусад улсуудад суурьшсан Монгол туургатны төлөөлөн оролцоно.
“Өхөөрдөм гоёо” наадам Монгол үндэсний хувцас соёлыг хүүхэд багачууддаа сурталчлан таниулах, хувцсаар дамжуулан түүх соёлоо сурталчлах, цаашилбал дэлхийн дахинд үндэсний хувцсаа таниулан олон улсын томоохон хэмжээний наадам болох зорилготой. Цаашид наадмыг Өвөр Монгол, Буриад улсуудад зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Өнгөрсөн жилийн хувьд загвар өмсөгчдийн үзүүлбэр 5-10, 10-15 гэсэн хоёр насны ангилалаар зохиогдож,Хүүхдийн хувцас болон хүүхдийн гоёл үйлдвэрлэгч, Загвар өмсөгч хүүхэд багачуудын шилдгийн шилдгийг шалгаруулж, 400 хүүхдэд хувцас, хичээлийн хэрэглэл бэлэглэх гэх мэт сайн үйлсийн аян зохион байгуулж байсан юм.
Энэ жилийн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 20 хүртэл Miss & Gentleman Development төвийн байранд болно.
Хаяг:3,4-р хорооллын Номин их дэлгүүрийн чанх хойд талд Miss & Gentleman Development-ийн төв байр.
Утас: 99088098, 99088383