Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Жаргалсайхан нарын МоАХ-ны ахмад гишүүд АН-аас гарлаа
Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Жаргалсайхан нарын Ардчилсан холбооны ахмад гишүүд намаасаа гарч байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэдний төлөөлөл Д.Жаргалсайхан “1990 онд ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож явахдаа эх орондоо хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан, дэлхийн түвшинд хүрсэн хөгжлийг бий болгоно гэж хүсч мөрөөдөж, үүний төлөө 30 жил тэмцэж, зүтгэсэн. Өнөөдөр эргээд харахад АН-ыг удирдаж ирсэн дарга нар эгэл жирийн гишүүдийн итгэл тэмүүлэл дээр гишгэж, доромжилж байна. Бидний хүсэл мөрөөдлийг өөрсдийнхөө баяжих хэрэг болгосон байна. Энэ улс орныг авлигажсан, хамжлагат феодалын тогтолцоог бий болгожээ. АН-ын үе үеийн удирдлагууд нийтийн өмчийг хулгайлах, хувьчилж авах ажилд манлайлж оролцсон” гэж ярив. Тиймээс АН-аас гарч байгаа гэнэ.
Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Жаргалсайхан нь Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан зөвлөх бөгөөд "Цахилгаан тээвэр" ХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан. Эх орон-Ардчилал эвслийн гишүүн юм байна.