Өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн хүн осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Ослын тухай дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагад 17.30 цагийн орчимд бүртгэгджээ.
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж байсан хоёр ажилтан лаг руу унаж, амь эрсдэх нөхцөл байдалд орсон. Тэднийг аврахаар лаг руу орсон хоёр ажилтан мөн унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан гэх мэдээлэл гарлаа. Хэргийн газар аврах хоёр бүлэг ажиллаж байгаа аж.