Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөс чөлөөлөх санал гаргажээ

Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөс чөлөөлөх санал гаргажээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа УИХ-ын даргад өргөн барьжээ.

Б.Пүрэвдорж гишүүн "Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино" гэж заасныг Монголбанкны удирдлага ханган ажиллаж чадахгүй байгаа хэмээн үзжээ. Н.Баяртсайханыг хуульд заасан үүргээ цалгардуулж Монгол Улсын банк, санхүүгийн салбарт асар их хохирол учруулсан гэж үзэн ийм санал гаргасан гэдгээ дурджээ.