Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банк татан буугдсантай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:
Тэтгэвэр авагчдын анхааралд. "Капитал" банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар сараас эхлэн ХААН банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдье. Өмнөх саруудын тэтгэврээ аваагүй тэтгэвэр авагчид 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш ХААН банкинд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авна уу" гэжээ.