Энэтхэгийн Засгийн газрын шийдвэрээр TikTok үйлчилгээг хориглохоор болжээ. Тус улсын зүгээс TikTok нь садар самууныг сурталчилж, өсвөр насны хүүхдүүдийг уруу татаж, цахим сүлжээгээр порнограф агуулгатай материал тарааж байна гэж үзэн ийм шийдвэрт хүрчээ. Харин БНХАУ-ын "ByteDance" компани өөрийн бүтээсэн "Tiktok" үйлчилгээг цэвэр зугаа цэнгэлийн зориулалттай гэж хариу барьжээ.
"Tiktok"-ийн хамгийн урт бичлэг 15 секунт үргэлжилдэг байна. Өнгөрсөн 2018 онд дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй Фэйсбүүк, Инстаграм сүлжээтэй өрсөлдөж, эдүгээ 500 сая хэрэглэгчтэй болжээ. Эдгээр хэрэглэгчдийн дийлэнх нь буюу 120 сая орчим нь Энэтхэгийн хэрэглэгчид юм байна.