Хэнтийн аймгийн 42 дугаар тойргоос УИХ-д сонгогдож, хамгийн залуу гишүүнээр тодроод байсан Д.Гантулга МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ.
Улс төрд цоо шинэдсэн тэрээр нэгэнтээ хазгай гишгэж, хүчирхийллийн асуудалд ороогдон УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, чөлөөлөгдөж байсан юм. Гишүүний ажлаа өгснөөс хойш сураг алдарч, нам гүмхэн байсан ч МАН-ын "гал тогоо" хавиар ийн яваа бололтой.