Нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглолоо

Нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглолоо

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны А/329 дугаар захирамж /2дахь/ гарлаа. Энэхүү захирамжид цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулах болон нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай гал түлэхийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хориглолоо. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох агентлаг, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Тус захирамжаар:

-Ойн дагалт баялгийг ашиглах,

-Амралт, аялал зугаалга зохион байгуулах,
-Ил задгай гал түлэх,
-Төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах,
-Иргэдийг ногоон бүсэд нэвтрэх зэргийг хориглосон гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.