ЖОЕ БАЙДЕН ДОНАЛЬД ТРАМПЫГ ШҮҮМЖИЛЖ, МАЙК ПЕНСЭД АМЖИЛТ ХҮСЭВ

ЖОЕ БАЙДЕН ДОНАЛЬД ТРАМПЫГ ШҮҮМЖИЛЖ, МАЙК ПЕНСЭД АМЖИЛТ ХҮСЭВ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Америкийн хамгийн нэр хүндтэй, хамгийн том шагнал болох “Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний одон”-гоор дэд ерөнхийлөгч Жое Байденыг шагналаа. Энэ шагналыг гардуулах мөчид Жое Байден нулимс унагаж байгаа зураг бичлэг олон нийтийн сүлжээнд дүүрсэн байна. Обама энэ шагналыг гардуулахдаа, “Дэд ерөнхийлөгч Жое Байден , та бүгдийн хайртай орны төлөө, та бүхний төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүн” гэж хэлсэн. Ийнхүү ерөнхийлөгч Обама бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө өөрийнхөө итгэлт нөхөр, гар нийлэн 8 жилийн турш Америкийн төр, түмнийг удирдсан Жое Байденд Америкийн хамгийн эрхэм дээд шагналыг гардууллаа. Ерөнхийлөгч Обама, “Дэд ерөнхийлөгч Жое Байдены карьер дуусах болоогүй” гэсэн. Энэ үеэр Жое Байден, “Энэ шагналыг авна гэж үнэхээр бодож байсангүй.Би гайхалтай зүйл бүтээсэн гайхалтай хүнтэй хамтдаа 8 жилийн турш хамтран ажилласандаа баяртай байна. Цаашдаа ч гэсэн Ардчилсан намд идэвхитэй ажиллах бодолтой байна. Мөн Делаварын Их Сургууль болоод Пеннсильванийн Их Сургуулиудад бодлогын асуудалд хамтарч ажиллахаар төлөвлөсөн, 2015 онд хайртай хүүгийн маань амь насыг авч одсон хавдартай тэмцэх ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна” гэсэн байна. “Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний одон” бол Америкийн хамгийн нэр хүндтэй шагнал, 1963 онд Жон Эф Кеннеди “Эрх Чөлөөний Одонг” Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний одонгоор сольсноор энэ шагнал улам ч үнэ цэнэтэй болсон. Ерөнхийдөө, Америкийн Үндэсний аюулгүй байдал, эрх ашиг, дэлхийн энх тайван, соёлын болон улс төрийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг энэ шагналаар шагнадаг. Ихэвчлэн, улс төрчид, бизнесмэнүүд, цэргийн хүмүүс, урлагийн хүмүүс, сэтгүүлчид энэ шагналаар шагнагдаж байсан. Жое Байден өчигдөр сэтгүүлчдэд яриа өгөхдөө, Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Д. Трампын АНУ-ын тагнуулын үйлчилгээг шүүмжилсэн явдлыг хүчтэй шүүмжилсэн. Гэхдээ өөрийнхөө халааг авах дэд ерөнхийлөгч Майк Пенсэд амжилт хүсэж, түүнд дэд ерөнхийлөгчийн албыг хашихад хийх ажлын зааварчилгаа, ажил хэргийн зурвас илгээсэн гэдгээ хэлсэн байна.