Шарамжамцын Энхийн-Одын цагирган дээрээс довтлох үзүүлбэр бяцхан шуугиан болж чадлаа
БТСГ-ын даргаар ажиллаж буй гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүүхдүүд аавыгаа дуурайн, сагсан бөмбөгөөр амжилттай хичээллэж байгаа ажээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Монголын сагсан бөмбөгийн холбооны 20 жилийн ой тохиож, энэ үеэр зохиогдсон ”Бүх оддын тоглолт”-д сагсчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од цагирган дээрээс довтлох үзүүлбэр сагсан бөмбөг сонирхогчдод бэлэг болж чаджээ. Ш.Энхийн-Од аавынхаа дээгүүр давж, цагирган дээрээс довтлох үзүүлбэрийг үзүүлсэн нь бяцхан шуугиан болсон байна.
Дашрамд дурдахад, гавьяатын хөвгүүд Ш.Мөнхийн-Од, Ш.Энхийн-Од нар аавынхаа байгуулсан “Stars” сагсан бөмбөгийн клубийг ажиллуулж, өсвөрийн сагсчдад сургалт явуулахаар болжээ.