2020 онд төр түшилцэх, ардын элч нарыг тодруулах үндэсний рейтинг тогтоох судалгаа эхэллээ

2020 онд төр түшилцэх, ардын элч нарыг тодруулах үндэсний рейтинг тогтоох судалгаа эхэллээ

“Ардын элч” тодруулах судалгаа нь 2012 оноос эхлэн цахимаар ард түмний дунд нээлттэйгээр явагдаж ирсэн. Тус судалгаа нь өнгөрсөн жилүүдэд тодорхой сегмент тус бүрээр улс төрчдийн рейтингийг тогтоож, мэдээллийн технологийн хамгийн өргөн сүлжээг ашиглан нээлттэй ил тод хэлбэрээр “АРДЫН ЭЛЧ САНАЛ АСУУЛГА”-ыг амжилттай явуулсан байдаг. Тэгвэл ирэх 2020 оны сонгуулийн жилийг угтан иргэдийг мэдээ мэдээллээр хангах, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх, сонголтыг оновчтой болгох, иргэдийг итгэлийг хүлээх , “Ардын элч” нарыг тодруулан таниулах зорилгоор Ард түмний судалгааг эхлүүлэх гэж байна.

“АРДЫН ЭЛЧ САНАЛ АСУУЛГА”-д УИХ, нийслэл, дүүрэг, аймаг орон нутгаас хэнийг төрийн түшээ болгохыг дэмжиж байна вэ?

Иргэн та http://ardiinelch.mn сайтаар нэвтэрч дэмждэг улс төрчид болон өөрийгөө нэр дэвшүүлэх боломжтой. Нэр дэвших бүртгэл 2019 оны 5 сарын 15 хүртэл явагдах юм.

Энэхүү судалгаа нь ямар нэг нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус “Ардын элч” ХМХ-ээс зохион байгуулагдаж байгаа болно. Санал асуулга нь www.ARDIINELCH.mn   сайтаас гадна МҮСХНХ-ны гишүүн сайтуудаар явагдах юм.

Та бүхэн  ЭНД  дарж саналаа өгөх болон “АРДЫН ЭЛЧ”-д нэр дэвшүүлэх хүнээ нэмээрэй.

Та нэмэлт мэдээллийг 77330530 дугаараас лавлана уу.

И-мэйл: ardiinelchmn@gmail.com

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/%D0%90%D1%80%D0%B4%D1%8B%D0%BD-%D0%AD%D0%BB%D1%87-976046069120678/

URL:http://www.fact.mn/393518.html?fbclid=IwAR0rsvCBQ2efLyKmVN9NsFezZOPk_eniLQC9WBrhfuDU9tFd-1SwFKYlciI