РЕКС ТИЛЛЕРСОН: ӨМНӨД ХЯТАДЫН ТЭНГИСТ БИЙ БОЛГОСОН АРЛУУДДАА НЭВТРЭХ ХЯТАДЫН БОЛОМЖИЙГ АНУ ХААХ ХЭРЭГТЭЙ
Өмнөд Хятадын тэнгист Хятадын бий болгосон арлуудад нэвтрэх боломжийг АНУ хаах хэрэгтэй гэж Рекс Тиллерсон хэлсэн байна. Рекс Тиллерсоныг Д. Трамп, төрийн нарийн бичгийн даргаар томилохоор төлөвлөсөн. БНХАУ бусад улсуудын эзэмшлийн усанд хиймэл арал барьсаар байгаа юм. Өнгөрсөн оны сүүлээр нийтлэгдсэн зургууд зарим арлууд дахь цэргийн хамгаалалтыг харуулсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Иймд Тиллерсон, Хятад улс бусдын эзэмшлийн газарт арал барьж байгаа нь ОХУ Украины Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэнтэй ялгаагүй зүйл. Бид эхний ээлжинд Хятадад тодорхой сануулга өгөх хэрэгтэй, арал барихаа зогсоохыг шаардах хэрэгтэй, дараа нь энэ арлуудад нэвтрэх боломжийг нь хаах шаардлагатай юм” гэж хэлсэн байна. Хятад улсын хиймэл арал барьж байгаа ажиллагаа нь бүсийн хэмжээнд айдас түгшүүр төрүүлж байгаа. Хятад улс өмнөд Хятадын тэнгисийг бүхэлд нь өөриийнхөө эзэмшлийнх гэж үздэг ч гэсэн Вьетнам, Тайван, Малайз, Бруней зэргийн улсууд энэ арлуудыг өөрёсдийнхөө эзэмшлийнх гэж маргадаг. Өнгөрсөн оны долдугаар сард, ОУ-ын шүүх Филиппиний өгсөн гомдлын дагуу, арлын маргааны асуудлаар Хятадын эсрэг хэрэг үүсгэсэн. Гэсэн ч Хятад улс шүүхийн шийдвэрийг хүндэтгэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. АНУ-ын хувьд, Өмнөд Хятадын Тэнгисийн усан замыг чөлөөлнө гэдгээ амлаж, энэ арлууд руу тэнгисийн хөлгүүдээ илгээсэн юм. Гэсэн ч Хятадыг аралд нэвтрэх боломжийг хаагаагүй. Ноён Тиллерсон энэ арлуудад нэвтрэх гарцыг хаах хэрэгтэй гэж мэдэгдсэн ч чухам яаж хаах талаар тайлбарлаагүй. Гэхдээ, Хятад улс, өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр тусгай агаарын бүс нээнэ гэж зарласан. Энэ бол хууль бус хэрэг гэж хэлсэн. Түүний энэ үгийн хариу болгож, Хятадын гадаад яамны төлөөлөгч Лу Канг үг хэлсэн. “ Хятад улс, өөрийн эзэмшлийн газар нутагтаа “ердийн үйл ажиллагаа” явуулах эрхтэй гэсэн. Харин аралд нэвтрэх боломжийг хаах хэрэгтэй гэсэн Тиллерсоны үгэнд ямар нэгэн хариулт өгөөгүй. Өнгөрсөн оны сүүлээр, Хятадын усан онгоц өмнөд Хятадын тэнгисийн усан замаас Америкийн тэнгисийн цэргийн флотын дроныг хураан авсан. Гэсэн ч дараа нь Америктай зөвшилцөж, дроныг буцаасан.