Монгол дахь Японы ЭСЯ маргааш цагийн хуваариа өөрчлөхөө санууллаа

Монгол дахь Японы ЭСЯ маргааш цагийн хуваариа өөрчлөхөө санууллаа

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Онцгой байдлын Ерөнхий газраас газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх загварчилсан сургуулилалтыг зохион байгуулж эхэллээ.

Сургуулилалттай холбогдуулан 25-ны Пүрэв гаригийн өглөө 07.00-09.30 цагийн хооронд Улаанбаатар хотын зам тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоох Хотын даргын захирамж гарсан.

Иймд маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны Пүрэв гаригт Монгол дахь Японы ЭСЯ виз мэдүүлэх болон ерөнхий үйлчилгээ үзүүлж эхлэх цагийг 10.30 болгон өөрчилсөн тухайгаа мэдэгдлээ.

Иргэд, үйлчлүүлэгчдийг нөхцөл байдлыг ойлгон цагаа тохируулж ирэхийг зөвлөв.

Эх сурвалж: МОНГОЛ ДАХЬ ЯПОНЫ ЭСЯ