ЕВРОПЫН АНХНЫ “УСАН ДООГУУРХ МУЗЕЙ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

ЕВРОПЫН АНХНЫ “УСАН ДООГУУРХ МУЗЕЙ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Канарын Арлуудын Лансароте аралд Европын анхны “Усан доогуурх музей” нээлтээ хийлээ. Британийн эко-уран барималч Жэсон де Кэйрес Тэйлор энэ музейг барьсан байна. Музейд 300 хүний хөшөө байдаг, музей 30 метр урттай, музейн хана нь 100 тонн жинтэй байна. Энэ музей том хэмжээтэй хиймэл хаднаас бараг хоёр дахин том хэмжээтэй. 2016 оны 2 дугаар сард болсон үзэсгэлэнгийн хэсэг болох энэ музейд хэдийнээ аварга том загас, сүрэг махчин загас, сардин загас, наймаалж болоод бусад жижиг амьтад байдаг юм байна. Энэ амьтад нь музейг үзэхээр ирсэн хүмүүсийн сэтгэлийг ихэд татдаг. 14 метр гүн энэ газрыг шумбагч нар анх илрүүлсэн байна. Европын анхны усан доогуурх үзэсгэлэнгийн нээлтийг нэгдүгээр сарын 10-нд нээсэн байна. Уран барималч Жэсон де Кэйрес Тэйлор, “Би Лансароте аралд барьж байгуулсан энэ музейгээ өөр ертөнцөд нэвтрэх гол цэг байх болно гэдэгт итгэж байгаа. Энэ музей хүмүүст тэнгисийн үнэтэй орчин ахуйн талаар илүү сайн таньж мэдэхэд туслах болно” гэдэгт итгэж байна гэж ярьсан байна.