2019 оны 04 сарын 26 өдрийн өглөөний 07 цагийн орчим 100 айлын зүүнээсээ баруун тийшээ чиглэлтэй авто замын автобусны буудлын ар талд үхсэн хүн байна гэх яриа нийгмийн сүлжээнд тархаж эхэлсэн билээ.
Удахгүй уг мэдээлэл олон нийтийн дунд хөвөрч, буудуулж амиа алдсан хүн байгаа гэнэ яриа гарсан юм. Өнөөдөр өглөөний 08:30 минутын орчим тус газарт очиход автобусны буудлын баруун хойд талд байшингийн буланд эрэгтэй хүний цогцсыг цагдаагийн бие бүрэлдэхүүн болон бусад албаны хүмүүс шалгаж, цогцос зөөвөрлөх уутанд хийж байлаа.
Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэргийн газарт үзлэг хийгдэж байна гэх хариулалтыг тухайн үед цагдаагийн бие бүрэлдэхүүн хэлж байсан билээ.
Харин цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс дөнгөж сая өгсөн мэдээллээр 2019 оны 04-р сарын 26-ний өдрийн 06:15 Сүхбаатар Дүүрэг 11-р хороо -100 айлын автобусны буудлын орчим Толгойноос нь цус гарсан хүн эрэгтэй хэвтэж байна гэсэн дуудлагын дагуу хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийн ажиллаж байна. Одоогоор хэргийн газрын үзлэг дуусаагүй байна. Гэмт этгээдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэсэн юм.
Зарим эх сурвалжийн өгч байгаагаар уг этгээдийг буудаж амь насыг нь хөнөөсөн гэх тайлбарыг өгч байна. Нас барсан этгээд нь 40 орчим настай эрэгтэй хүн байсан гэв.
Хэргийн талаарх мэдээллийг эргэн хүргэх болно