Хотын даргыг эсэргүүцэж, “Туулын бургасыг сэргээе” гэсэн бичигтэй цэцэг ширээн дээр нь тавьжээ
НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан өнөөдөр болов. Хуралдааны үеэр НИТХ дэх АН-ын бүлгээс төлөөлөгчдийн ширээ бүрд “Туулын бургасыг сэргээе” гэсэн бичигтэй савтай цэцэг тавьсан байв. Үүнийг нь МАН-ын бүлгийнхэн хүлээж авсангүй.
НИТХ дахь АН-ын бүлгээс Туул голын бургасыг нөхөн сэргээхийг төлөөлөгчдөд уриалж, уг ургамлыг төлөөлөгчдөд бэлэглэжээ. Гэвч, савтай модлог ургамлуудыг ширээн дээрээс хурааж авсан юм. НИТХ дэх АН-ынхан төлөөлөгчдийг Туул голоо хамгаалж, бургасыг нөхөн сэргээхийн төлөө иргэдийнхээ дуу хоолой болж ажиллан, бургас тарьж ургуулах, буруутай этгээдээс хариуцлага нэхэж ажиллахыг уриалсан байна.