Засаг ноёдын тансаглалд хэдэн төгрөг зарцуулсан бол

Засаг ноёдын тансаглалд хэдэн төгрөг зарцуулсан бол

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан аймгийн засаг дарга нар Солонгос улсад очиж туршлага судлаад ирсэн гээд байгаа. Чоно борооноор гэгчээр сэмхэн явчихаад харин ирэхдээ цээж тэнэгэр, данхайж буусан билээ. Үүнийг гэрчлэх баримт нь Чингэис хаан олон улсын нисэх буудлын өмнө дүүхэлзэн эзэн ноёдоо хүлээх том том бандагар хар жийп машин.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд гадаадаас том хөрөнгө оруулалт л татахгүй юм бол битгий зүглээрэй гэж Аймгийн засаг дарга нарт анхааруулсан. Гэтэл үүнийг нь умартаж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нь ахалж аваад л Солонгосыг зорьж сургалтанд хамруулсан гээд байгаа. гэтэл сургалтанд суусан уу эсвэл хэдэн дарга нар нь хэсэгчлэн хоолонд ороод ирсэн үү гэдгийг хайхаж эхлэв. Учир нь их л тансаг хоолонд орж байгаа зураг гараад ирлээ. 

Зургийн эх сурвалж: Сэтгүүлч Урантогтох

Засгийн газрын зүгээс ядмагхан тайлбар тавиад эхлэв бололтой. Энэ нь дарга нар төрөөс зардал гаргаагүй. тэдний бүх зардлыг Солонгосын тал гаргасан гэнэ. Байж мэднэ. Бодуул тэнд байрлах буудал, хоолыг даасан байх. Харин дарга нар хэдийн томилолтыг өвөртөлж хэрхэн үрсэн бол. Хэчнээн дэлгүүр орж, хэдэн уушийн газраар шагайж хэчнээн төгрөгийг үрчихээд ирсэн бол. Хардах эрх бидэнд бий.