Өнөөдөр 14:00 цагаас МАН-ын бага хурал хуралдана. Хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргана. Мөн сүүлийн үеийн нам доторх асуудлаа ч нэг мөр ярьж авах юм.
Хуулийн дагуу намууд тавдугаар сарын нэгнээс өмнө СЕХ-д нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлэх ёстой. АН боло МАХН-ын хувьд нөхөн сонгуульд оролцоно гэсэн байр суурьтай байгаа.