Японы цог жавхлант эзэн хаан Акихито хэдхэн хормын өмнө ууган хүү, угсаа залгамжлах ханхүү Нарухитод эрх мэдлээ шилжүүлэн өглөө. Ийнхүү Акихитогийн “Хэйсэй” эрин өндөрлөж Нарухитогийн “Рэйва” эрин албан ёсоор эхэлж байна. Нарухито их наран улсын 126 дахь эзэн хаанаар өргөмжлөгдлөө. Тэрбээр Оксфордын их сургуулийг төгссөн юм. Акихито ууган хүүгээ 28 настай байхад нь угсаа залгамжлагчаараа тодруулж, томоохон айлчлалд улсаа төлөөлөн явуулж, төрийн үйл хэрэгт бэлтгэж иржээ.
Өдгөө 59 настай Нарухито 1993 онд Масако гэх Оскфордын их сургуульд боловсрол эзэмшсэн, дөрвөн хэлийг төгс эзэмшсэн, угсаатан айлын отгон охинтой гэр бүл болж байжээ.