Б.Хурц нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байна

Б.Хурц нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байна

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг хориод найм хонож байна. Түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгаж байсан хүмүүсийг  эрүүдэн шүүсэнтэй холбогдуулан баривчилсныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоног хорих шийдвэр гаргаад байгаа юм.

Тэгвэл Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа аж. Тэрээр улсын нууцтай холбоотой учраас ТЕГ-ын даргын зөвшөөрөлтэйгээр мэдүүлэг өгнө гэжээ.

Төрийн нууцын тухай хуулиар нууцын зэрэглэлтэй материалтай харьцаж байсан хүнийг хоёр жилийн хугацаанд нууц тээгч гэж үздэг байна. Харин Б.Хурцын хувьд ажлаа өгөөд 1.6 жил болж байгаа учраас төрийн нууц тээгч гэж үзэх үндэслэлтэй юм. Харин түүнээс асууж буй асуулт төрийн нууц мөн үү гэдэг нь эргэлзээтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.1  Лхагва  90  (6057)

С.УЯНГА