Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо Засгийн газрын хуралдааны танхимд болж байна. Хуралдаан 08.00 цагаас эхэлсэн бөгөөд нийт 27 асуудлаар хэлэлцэж байгаа аж.
Тодруулбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай болон Нийгмийн халамжийн сангийн өр төлбөр, Мал хамгаалах сангийн талаар авах арга хэмжээний тухай, Монгол Улсын Ерөнхий сайдын Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад ажилласан дүн зэрэг асуудлыг танилцуулж байгаа аж.