УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” гэх шинэ нам байгуулж, зөвлөлтэй болж байгаа аж. Тэдний үүсгэн байгуулж буй энэ эвсэлд УИХ-ын гишүүн С.Жавхлан нэгдэж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр “Өөрийн чинь улс төрийн ганцаардлыг харж халаглаж сууна гэсэн иргэдийн санал надад их ирсэн. Хүнд байгааг чинь ойлгож байна гэсэн. Ганц хүн айл болдоггүй гэж. Өнгөрсөн хугацаанд улс төрийн ганцаардал гэдгийг би маш хүчтэй амслаа. Нэг талдаа нийгмийн захиалга байх. Мөн хоёр гишүүн надад удаа дараа санал тавьсан. Удаан бодож тунгааж, тулгын гурван чулуу болж, Монголд үнэний галыг бадраая гэж “Шударга иргэдийн нэгдсэн эвсэлд нэгдэн орж байгаа зарлаж байна. Цаашаа маш олон мундаг ажлууд хийгдэх болно гэдгийг би батлан хэлье” гэв.