Дорнод аймгийн Матад сумын төвөөс урд зүгт 59 км-т өчигдөр оройн 19:12 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Матад сумын Засаг дарга Т.Төмөрбаатар газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй гэж холбогдох албаныханд мэдэгдсэн байна.