Л.Оюун-Эрдэнэ гишүүний санаачлагаар аялал жуулчлалын хөгжлийг шинээр бий болгох санаачлага гараад байна. Энэхүү санаачлагын эхлэл нь 100 чухал сэдэв нэвтрүүлэг байжээ.Уг нэвтрүүлгээр аялал жуулчлалын томоохон бүтээн байгуулалт, бодлогыг хөрсөн дээр буулгахаар ажиллаж эхэлжээ. Шийдвэр гаргах түвшний бүх хүний амлалтыг нэвтрүүлгээр бий болгосон байна. Энэхүү нэвтрүүлгийн нэг өнцөг нь Хэнтий аймгийн Дадал суманд ЧИнгис хааны үүх түүх, Их монгол улсын үндэс суурийг харуулсан томоохон аялал жуулчлалын цогцолбор байгуулах асуудал хөндөгдөж болзошгүй байна.
Дээрх ажлыг хийхэд шийдвэр гаргах түвшний оролцоо чухал. иймээс УИХ дээр Л.Оюун-Эрдэнэ санаачлан 12 гишүүний бүрэлдэхүүнтэй Лобби бүлэг байгуулахаар болжээ. Уг лобби бүлэг нь аялал жуулчлалыг төрөөс дэмжих томоохон бодлого шийдвэрийг гаргах дээр хамтран ажиллах юм байна. Нөгөө талдаа засгийн газрыг ажлаа хийхийг шаардаж ажиллах болно.