БАЙНГЫН ХОРОО: Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг дэмжлээ

БАЙНГЫН ХОРОО: Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг дэмжлээ

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний аудитын газрын даргад Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Занданбатыг нэр дэвшүүлсэн билээ.

УИХ дахь МАН-ын бүлгээс Д.Занданбатыг Ерөнхий аудитороор томилохыг дэмжсэн бол өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 92.3 хувь нь дэмжлээ.