Д.Сумъяа тэргүүтэй жүдочид Бакугийн Гранд сламд зодоглоно

Д.Сумъяа тэргүүтэй жүдочид Бакугийн Гранд сламд зодоглоно

Жүдо бөхийн Бакугийн Гранд слам тэмцээн Азербайжан улсад энэ сарын 10-12 ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд 57 орны 449 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 4 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Эрэгтэй: 


-60 Л. Өнөболд, Д.Амартүвшин
-66 Д.Төмөрхүлэг, Ё. Басхүү
-73 Б.Батболд
-81 Н.Дагвасүрэн
-90 Г.Алтанбагана, Д.Сандуйжав
-100 Л.Отгонбаатар
+100 Б.Тэмүүлэн

Эмэгтэй:

-52 Л.Сосорбарам Б.Хорлоодой
-57 Д.Сумъяа
-63 Б.Ганхайч