“Бургер Кинг” ресторанаар үйлчлүүлсэн гурван хүн хордлого авчээ

“Бургер Кинг” ресторанаар үйлчлүүлсэн гурван хүн хордлого авчээ

Зайсан дахь “Бургер Кинг” ресторанаар  үйлчлүүлсэн гурван хүн хордлого авч ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад "Хоолны хордлогод орсон гэх шалтгаанаар манайд хүмүүс ирсэн. Хаана, ямар хоолноос хордсон эсэхийг шинжилгээгээр  тогтооно. Үүнийг тодорхой болгохоор манай ажилтнууд ажиллаж байна. Хариу нь удахгүй тодорхой болно” гэлээ.

Харин НМХГ-ын зүгээс “Бургер Кинг”-д хордсон талаарх дуудлага манайд өнөөдөр 11.00 цагт ирсэн. Одоогоор гурван хүн хордсон байна. Хордлогын шалтгааныг тодруулахаар Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өгч байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

0/1000

Нийт: 0 сэтгэгдэлтэй