Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гурван шатны шүүхээр шийдэгдсэн ч дахин нийгмийн анхаарлын төвд орж, хэрэг задрах үйл явц болж байгаа. 2003 онд Дамирангийн Энхбат агсныг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татаж Франц, Бельги, Герман улсын хил дамнуулан хулгайлж авчирсан байдаг. Түүнийг хулгайлж авчраад эрүүдэн шүүсэн гэх асуудал яригдаж буй. Тэгвэл Д.Энхбатын хүүхдүүд Э.Золбоо, Э.Золбообаяр нар шинээр томилогдсон Улсын Ерөнхий прокурорт ханджээ.