Капитал банкны харилцагчдаас нүүр буруулсан Б.Ундрамаа гишүүн та хариуцлага хүлээ!!!!

Капитал банкны харилцагчдаас нүүр буруулсан Б.Ундрамаа гишүүн та хариуцлага хүлээ!!!!

 Нэг л өдөр шийдвэр гаргаж, нэг банкыг байхгүй болгочихсон Монгол банкны удирдлагаас хариуцлага нэхэх ёстой. Үүнээс өмнө тус банкны хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, эзэн зэргээс Төрийн мөнгийг хэрхэн салгаж авах вэ? гэдэг асуулт яах аргагүй урган гарч байна. 

Учир нь Капитал банкинд Төрийн гэх тодотголтой 340 тэрбум төгрөг байсан гэх мэдээллийг албаныхан өгөх болов. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлсэнээр бол Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134,8 тэрбум төгрөг, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум төгрөг, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4 тэрбум төгрөг, МУБИС-ийн 2 тэрбум төгрөг тус тус байршиж байжээ. Энэхүү мөнгө нь нэг өдөр тус банкинл байршиж байсан хэрэг биш. Тус байгууллагын удирдлага бүр Капитал банкинд уг мөнгийг байршуулсан. Үүнд мэдээж хэрэг нөлөөлсөн хүн нь тус банкны холбогдох албан тушаалтангууд байж мэднэ. Ингэж хардах эрх өнөөдөр үүсчихлээ. 

Албаны эх сурвалжын өгч байгаа мэдээллээр бол Капитал банкны үйл ажиллагаа 2015 оноос эхлэн доголдсон гэнэ. Ийм нөхцөлд өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй нь хачирхалтай. 4 жилийн хугацаанд шат дараалсан арга хэмжээг авах ёстой баймаар юм. Гэтэл тийм биш гэх утга бүхий агуулгатай яриаг Капитал банкны хувь эзэмшигч, УИХ-ын гишүүн Б.Ундармаа хэлж байна. 

Б.Ундармаа: Улс төрийн нөлөө орсон хэмээн тайлбарын хэд хоногийн өмнө сэтгүүлчдэд өгч байсан билээ. 

Үүгээр үл барам Капитал банкны хувьцаа эзэмшигч биш хэмээн мэлзэж байсан. Гэтэл түүний Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэг дээр Капитал банкны хувь эзэмшигч гэдгийг нь дурдчихсан байгаа юм. 

 

Ийнхүү харилцагч, үйлчлүүлэгчээ доромжилсон Төрийн түшээд ёс суртахууны хариуцлага гэгч зүйлийг нэгдүгээрт хүлээлгэх ёстой. 

Капитал банк нь  165 мянган харилцах данс эзэмшигч 56,160 гаруй хадгаламжийн данс эзэмшигчтэй, томоохон банк байжээ. 30 орчим салбар нэгжтэй үйл ажиллагаа явуулж байсан. Тус банкны үйл ажиллагаанд итгэж 360 гаруй иргэн ажиллаж байв. Эдгээр хүмүүсийг доромжилсон, эдгээр хүмүүсийг итгэлийг унтраасан эрхэм гишүүний үг үнэхээр харамсалтай байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө ингэж мэлзэж чадаж байгаа хүн, өөр хаана ч гэсэн "би буруугүй" хэмээн хэлж чадах юм байна. Ийм сонголтыг хийсэн сонгогч та ч бас буруутай. 

Нөгөө талд нь Б.Ундармаагийн нөлөө байсан уу эсвэл байгаагүй юу гэдэг нь хамаагүй Төрийн 340 тэрбум төгрөгийг тус банкинд байршуулсан албан тушаалтнуудад хариуцлага ярих ёстой. Хэрэв тэр хүмүүст банкны үйл ажиллагаа асуудалтай гэдэг мэдээллийг өгөөгүй бол Монгол банк ч хариуцлага хүлээх ёстой юм. 

Нэн тэргүүнд харилцагч, хадгаламж эзэмшигч нарынхаа өмнө би хувьцаа эзэмшигч байсан гэж хэлж чадаагүй, Капитал банк надад хамаагүй хэмээн мэлзсэн УИХ-ын гишүүн Б.Ундармаа та ёс зүйтэй л бол хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүний суудлаас нэн даруй огцор. 

Капитал банкны үйл ажиллагааны дампуурлын шалтгаан, Монголбанкны удирдлагын авч хэрэгжүүлсэн бодлогын алдаа дутагдал, мөн УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн тус банкинд хэрхэн нөлөөлдөг байсан зэргийг бид эрэн сурвалжлаж, цувралаар мэдээллийг хүргэх болно.