О.Баасанхүү: Монполимент зэрэг компани өрөө эхлээд төлчих

О.Баасанхүү: Монполимент зэрэг компани өрөө эхлээд төлчих

Хөгжлийн банкны зээлийн 54 хувь нь төрийн санхүүжилтээр хийгдсэн бүтээн байгуулалт. Харин үлдсэн 46 хувь нь Хувийн хэвшлийн авсан зээл. Тухайлбал Монполимент ХХК гэхэд 111 тэрбум. Монголын алт  ХХК 109 тэрбум төгрөг гэх мэтээр заал авсан байдаг билээ. Эдгээр аж ахуйн нэгж өрөө төлчихвөл асуудал шийдэгдээд явна.

Оны өмнө Хөгжлийн банкны хөрөнгийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх шийдэлд УИХ хүрсэн. Мөн төсвөөс санхүүжүүлэх төлбөрийг шийдэх гарцыг тодорхойлж байв. харин үүний цаана өнөөх 46 хувийн зээл авсан аж ахуйн нэгжийн өр 0 болчихсон юм биш биз. Иймээс төрөөс төлбөрөө гаргуулах гэж улайрахгүйгээр өрөө төлөхийг Монполимент компаниас УИХ-ын гишүүн О.Баасанхүү шаардлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн чуулганы танхимд хэлсэн үг