Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргалаа.
Түүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэсэн үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн сарын 21-нд саатуулан шалгаж эхэлсэн байдаг.