Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ сарын 12-нд эхлэх шинэ он тоолол буюу Рэйва эриний анхны башёг өнжихөөр болжээ. Тэрбээр өмнөх башёгийн үеэр баруун гартаа бэртэл авсан ажээ. Тэр бэртэл нь сайн эдгээгүй учир удахгүй эхлэх Нацү башёг өнжих шийдвэр гаргасан байна. Хакүхо М.Давваажаргал өчигдөр эмчийн үзлэгт оржээ. Бэртлийг бүрэн эдгээхэд гурван долоо хоног шаардлагатай гэсэн хариу хэлсэн байна. Тиймээс башёг өнжихөөр болжээ.