2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуульд элсэн суралцах хүүхдүүдийг энэ сарын 13- 27-ны хооронд бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулах юм байна. Энэ жил нэгдүгээр ангид 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.
Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй болно. Элсэлтийн явцын мэдээг 2019 оны 5 сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ.
Элсэгчдийг бүртгэхдээ дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,
- Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар,
- 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг,
- Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.