Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн Цастын нуга гэдэг газар Дархан-Уул аймгийн харьяат иргэн 47 настай Б тавдугаар сарын 8-ны өдөр Орхон голын усанд загасчилж байгаад осолджээ.
Ослын тухай дуудлага, мэдээллийг 2019.05.08-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, 1 нохой, цагдаагийн 1 алба хаагч, хамт явсан 4 иргэн, 1 автомашин, нийт 12 хүн, 2 автомашин, 1 нохойтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 05.09-ний өдрийн 09:00 цагт цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.