Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Энэ талаар Боловсролын сайд Ё.Баатарбилэг сэтгүүлчдийн асуултад хариулахдаа дурдлаа. Халдвар авсан 529 хүүхдийн 38 нь халдварын эсрэг эмчилгээний эм ууж байгаа аж. Тус сургууль 1710 сурагчтай юм байна.
Нийслэлийн 15 дугаар сургууль нь 1974 онд баригдсан бөгөөд барилгыг сургалтын үйл ажиллагаа явуулахад боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байжээ.