Өнгөрсөн долоо хоногт тухайлбал, 11-р сарын 9-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн саваар, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж 0,0-3,0 мм цас орсноос хамгийн их нь Увсын Зүүн-говь, Давс суманд 1,7-3,0 мм, Увсын Тэс, Ховдын Байтаг /Булган/, Завханы Цагаан хайрхан, Түдэвтэй, Говь-алтайн Баян-уул,Төв аймгийн Батсүмбэр сумдад 1,0 мм цас орсон байна. Үүний улмаас цас орсон газруудаар цасны зузаан 1 хүртлэх см-ээр нэмэгдсэн байна. 16-ний өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын станц, харуулуудын талбай дээрх цасны зузааны хэмжилтээр цасны зузаан хамгийн их нь Увсын Түргэн 38 см, Завханы Баянхайрхан, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Увсын Малчин, Хяргас, Сэлэнгийн Бугант, Зүүнбүрэн, Хүдэр ,Ерөө, Цагааннуур сумдын нутгаар 28-34 см, Баян-өлгийн Дөчинжил, Увсын Баруунтуруун, Давст, Сагил, Ховдын Байтаг, Үенч, Завханы Баянтэс, Тосонцэнгэл, Тэс, Хөвсгөлийн Цагааннуур, Улаан-уул, Булганы Хангал, Сэлэнгийн Хушаат, Зэлтэр, Хэнтийн Баян-овоо, Дорнодын Баян-Уул сумдуудад 20-26 см байна. Хугацааны дунд үе буюу 12-13-нд өдөртөө хүйтний эрч суларч хамгийн дулаан нь говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанас 4 градус хүйтэн байсан бол бусад хугацаанд хүйтэрч 11-ний шөнө хамгийн хүйтэн нь Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр 40-43 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 36-39 градус хүрч хүйтэрсэн байна.