"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ТОП-100 аж ахуйн нэгжийг тэргүүллээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ТОП-100 аж ахуйн нэгжийг тэргүүллээ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр топ-100 аж ахуйн нэгжийг тодруулдаг билээ. Аж ахуйн нэгжийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилтнуудын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтээр Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулдаг уламжлалтай. 

2018 оны ТОП-100 Аж ахуйн нэгжийн өргөмжлөлийг 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр гардуулж өглөө.   

Өнгөрсөн жилийн жагсаалтыг Эрдэнэт үйлдвэр ХХК, Эрдэнэс -Таван Толгой ХК, Оюу Толгой ХХК, ХААН банк, Энержи Ресурс ХХК, МАК ХХК, Худалдаа хөгжлийн банк, Тийсс Монгол ХХК, НИК ХХК, Тавантолгой ХК тэргүүлж байсан юм. 

Өмнөх онуудын топ 10 компанийн жагсаалтуудыг харьцуулж харвал:

 2015201620172018
1 Эрдэнэт Үйлдвэр ХХК Эрдэнэт Үйлдвэр ХХК Эрдэнэт Үйлдвэр ХХК  
2 Оюу Толгой ХХК Оюу Толгой ХХК Эрдэнэс -Таван Толгой ХК
3 Хаан Банк Хаан Банк Оюу Толгой ХХК  
4 Худалдаа Хөгжлийн Банк  Худалдаа Хөгжлийн Банк  Хаан Банк  
5 Улаанбаатар төмөр зам ХНН НИК ХК Энержи Ресурс ХХК  
6 Монгол Улсын Хөгжлийн Банк Хас Банк Монголын Алт МАК ХХК  
7 АПУ ХК АПУ ХК Худалдаа Хөгжлийн Банк
8 Мобиком корпораци ХХК Төрийн Банк Тийсс Монгол ХХК  
9 Голомт Банк Голомт Банк НИК ХХК  
10 НИК ХК Мобиком корпораци ХХК Тавантолгой ХК  

Эрдэнэт үйлдвэрийн хувьд 2018 онд төлсөн татвар, улсад тушаасан татвар, ажилчдын нийгмийн даатгалын төлбөр зэргээрээ дахин ТОП-100 аж ахуйн нэгжийг тэргүүлсэн байна. Тус үйлдвэрийн хувьд 18 дахь удаагаа ТОП-100 аж ахуйн нэгжийг тэргүүлж байгаа нь энэ юм. 

Эрдэнэт үйлдвэрийн хувьд 100% төрийн өмчит үйлдвэрийн газар болон ажиллаж эхлээд байгаа билээ.