ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Энэхүү танилцуулгын гол утга учир нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг шинээр томилох үйл явцыг түмэнд ойлгуулах, эсэргүүцлийг намжаах чиглэлтэй байв.
Хөгжлийн банкны удирдлага нь өмнөх Ж.Эрдэнэбатын засгийн газрын үед томилогдсон. М.Энхболдын талын хүн. Энэ утгаараа түүнийг өөрчилж, У.Хүрэлсүхийн талын хүн уг суудалд суух ёстой гэх яриа 2017 оны намраас хойш хөвөрсөн. Харин энэхүү ярианы үр дүн өнөөдөр бий болж, хөгжлийн банкны захирал ажлаа өөрийн хүсэлтээр нэртэйгээр өгч, харин оронд нь ХАС банкны захирлаар ажиллаж байсан Амартүвшин гэх залуу очлоо.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн мэдээллийнхээ гол цөмийг Хөгжлийн банкнаас ззээл авчихаад зээлээ эргүүлэн төлөх графикийн дагуу төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг танилцууав.
ТОСК- 355,5 тэрбум төгрөг авч257,5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Улсын өмчит компани. Буянт-Ухаа-1,2 орон сууц барьсан.
"Бэрэн" групп ХХК бол Бэрэнбаралын Мөнхтөр гэж захиралтай. 11 хөрөнгө оруулагчтай компани. Гэр бүлийн ах дүү нар хөрөнгө оруулагч нь. Хангай хотхон барьсан. Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ болон Бэрэн группийн удирдлага холбогдсон хэрэг шүүхэд шилжээд байгаа билээ.
"Мак цемент" ХХК бол Н.Номтойбаяр гишүүний гэр бүлийн компани. Цементийн үйлдвэр нь ашиглалтанд орсон ч зээлээ графикийн дагуу төлөөгүй гэж Засаг тайлбарлав. Харин гишүүн төлж байгаа гэх болсон
"Эрэл" мөн л хүн бүр мэднэ. Д.Эрдэнэбат гэж эрхмийн компани. Барилга угсралтын үйлдвэр барьж, сүр болгон нээсэн. Яагаад зээлээ төлөөгүйг өөрөө тайлбарлах биз.
"Монгол драй милк" ХХК бол Э.Эрдэнэбилэг гэж залуу захирлаар нь ажилдаг. Хуурай сүүний үйлдвэр байгуулах гэж нэг хэсэг ярьж байсан ч чимээ алдраад буй. Уг хуурай сүүний үйлдвэрийг Хөвсгөл аймагт байгуулах талаарх төсөл танилцуулж байсан билээ. Зээл төлөөгүй шалтгаан чухам юу болох талаарх тайлбар алга байна.
"Монгема" ХХК захирал нь Д.Лхагвадорж гэж эрхэм байдаг бол махны экспортын чиглэлээр нэр нь мэр сэр дуулдаг компани. Тухайлбал ОХУ-д адууны мах экспортлох эрхийг Хөдөө аж ахуйн яамнаас зөвшөөрөл авч байсан юм билээ.
"Мон лаа" ХХК бол эртнээс монголчууд мэднэ. Гэхдээ хөгжлийн банкнаас авсан зээл нь Дорноговь аймагт байрлах ширэм баяжуулах үйлдвэрт зарцуулагдсан болов уу. Уг үйлдвэр ашиглалтанд орлоо л гээд байсан. Яг орсон гэж дуулдаагүй.
Хөгжлийн банкнаас зээл авсан хамгийн сонирхолтой 2 аж ахуйн нэгж бол өнөөх Эрдэнэтийн 49 хувийн авсан гэх Худалдаа хөгжлийн банк талын аж ахуйн нэгж.
"Хөтөл" ХХК бол захирал нь М.Бөх-Очир, харин "Кью эс си" ХХК бол захирал нь Э.Шижир гэж залуу байдаг. Эдгээр 2 компани нь Хөтөлийн цемент шохой болон дарханы төмөрлөгийн үйлдвэртэй нэр холбогддог ба мөн эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж байжээ.