Хасна тана гэсэн яасан вэ? Ерөнхий сайдаа

Хасна тана гэсэн яасан вэ? Ерөнхий сайдаа

Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа зөвлөхөө  4 болгон бууруулж байсан билээ. Учир нь Засгийн газарт судалгааны алба, хэлтэс байдаг. иймд нэмж олон зөвлөхтэй байх шаардлага байхгүй. Харин үүнийхээ оронд өөр зүйлийг шийдвэрлэхэд тэр мөнгө зарцуулагдах ёстой гэж байлаа. Гэтэл хэмнэлтийг хамгийн их ярьж. Ард иргэдээ хүртэл бүсээ чангалах тухай уриалж байгаа Мэргэжлийн засгийн газрын хувьд наанаа сайхан яриад цаанаа бол арай өөр үйлдэл гаргаад байна.

Тухайлбал Монгол улсын  Ерөнхий сайдын зөвлөхийн орон тоо 6 болж нэмэгджээ. Ерөнхий сайдын зөвлөх нь дэд сайдын хэмжээнд төрийн хангамж эдэлдэг албан тушаал. Цалин хангамж зэрэг нь дэд сайдын хэмжээнд эрх ямба эдлэнэ гэсэн үг. Яг ямар зөвлөх ажиллаж байгаа тухай мэдээлэл хараахан ил гараагүй байна. Хамгийн сайн мэдэгдэж байгаа нь эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр. Түүний хувьд хэд хэдэн удаагийн хурал, уулзалт дээр Ерөнхий сайдын зөвлөхийн дүрээр ил гараад байгаа. Харин бусад зөвлөх нь хараахан ил тоглоогүй байна. Хэн хэн гэж зөвлөхтэй байгааг сэтгүүлч Урантогтох өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна. тухайлбал:

  1. Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр,
    Хэвлэл мэдээлэл, ОНХ бодлогын зөвлөх Г.Гангамөрөн, 
    3. Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь,
    4. Хууль зүйн бодлогын зөвлөх н.Нямдорж 

Хэн нь ямар туршлагатай. Хаана хэрхэн ажиллаж байсан мэдээлэл алга. Ямартай ч Ерөнхий сайдад зөвлөж байгаа л гэхээс өөр үг, үйлдэл тэднээс гараагүй л байна.