Улсын их хурлын танхимд ЦААШ НЬ ЯРИХ УУ ЯАХ УУ хэмээн таахалзаж суусан Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц саяхан асуудалд ороогдож, хэрэгт буруутгагдаж, цагдан хоригдоод амжсан билээ.
Урьдчилан хорих газраас суллагдаад удаагүй байгаа түүний хувьд 50 насны төрсөн өдрөө тансаг гэгч нь тэмдэглэн өнгөрүүлсэн байна. “Buddha Vista”-гийн “Grill Studio”-д генерал Б.Хурцын 50 насны төрсөн өдрийн баяр болсон гэнэ.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас худалдан авах үйл явцад нэг талд хэт давамгай байдал бий болгосон гэх асуудалд нэр холбогдоод байгаа эрхмүүд уг баярт оролцсон нь тун сонирхол татаж байгаа юм. Тухайлбал Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Мөн худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Мэдрээ, мөн тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, мөн л Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-д 49 талын төлөөлөл болон орж байсан улс төрч Да.Ганболд нар очсон гэх мэдээлэл байна. Үүнийг батлах мэт зураг ч нийгмийн сүлжээгээр хөвөрч байна.
Б.Хурцын төрсөн өдөр нь зөвхөн баяр тэмдэглэн өнгөрүүлэх үйл явц байгаагүй бололтой. Ц.Элбэгдоржийн илгээсэн тодорхой зааварчилгааг тус хуралд оролцсон хүмүүс хэлэлцэн, зөвлөлдсөн гэх бор шувуу нисч байна. Тухайлбал Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг хэрхэн суллах вэ? Үүнд улс төрчдийг яаж оролцуулах боломжтой эсэхийг зөвлөлдөж, тодорхой шийдэлд хүрсэн гэдэг мэдээлэл байна.
Үүний зэрэгцээ сонгуулийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг өөрсдийн талд ашигтайгаар эргүүлж, өөрсдийн хүмүүсийг гаргах тал дээр анхаарах юм байна.
Төрсөн өдрийн бичлэг
https://www.facebook.com/watch/?v=667967170314312