Өнгөрсөн шөнө архи уусан 5 хүн сэжиг бүхий хордож нас барсан байна. Тодруулбал баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дээрх ноцтой хэрэг гарчээ. Иргэд чухам хаана үйлдвэрлэсэн, ямар архинд хордсон нь тодорхой бус байна. Ямартай ч мэргэжлийн хяналтын байгууллагаас сэжиг бүхий 3300 шил архийг битүүмжлэн лацдаад байна. Эх сурвалжийн өгүүлж байгаагаар хаана хэзээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй архи ууж нас барсан гэв. Ер нь цагаан сар дөхөхөөр хуураич архины худалдаа нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд иргэд баталгаатай хүнсний үйлдвэрээс архи, согтууруулах ундаа худалдан авч байхыг хүсье. Өмнө нь азийн чоно гэх үйлдвэрийн архинд олон хүн хордож нас барж байсан билээ. Гэтэл ийнхүү 5 хүн архинд хордож нас барлаа