Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Турк улсад суугаа элчин сайд Р.Болд, нарыг огцруулая
2019 оны тавдугаар сарын 3-ны өглөө Монгол улсын хоср дипломатч иргэн авто машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдсан мэдээ олны сонорт хүрч, юу болов гэх асуултыг араасаа дагуулав.
Тэд Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгасан байна. Цагдаа машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатчид дипломат паспортоо үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзжээ. БНТУ-ын дипломат дугаартай, машины арын тээшиндээ тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол буюу 70 кг, 3 сая еврогийн үнэ бүхий хар тамхи хар тамхи тээвэрлэж явсан байна.
Уг хэргийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
бичлэгийн эх сурвалж: mass.mn
Монгол улсын дипломат ажилтан хар тамхи зөөвөрлөсөн хэрэг анх удаа гарч байгаа зүйл биш. Өмнө нь ийм төрлийн гэмт хэрэг хэд хэдэн удаа гарч байсан. Тэр бүр нь шуугиад л чимээгүй намжиж байлаа. ХБНГУ-ын гадаад харилцааны яамнаас Монгол улсын гадаад харилцааны яаманд хандан хэд хэдэн удаагийн зөвлөгөө, гуйлт ирүүлж байсан гэдэг. Тухайлбал дипломат ажилчид нь Европт хил давуулан хар тамхи зөөвөрлөх тохиолдол байна. Иймээс энэ асуудлыг анхааралдаа авч ажиллах тухай ярьж байсан гэдэг.
Турк улсад Монгол улсын төлөөлөн элчин сайдаар Р.Болд ажиллаж байна.
Р.Болд нь 1955 онд төрсөн, 1973-1997 онд Цэргийн ерөнхий сургууль, 1978-1980 онд ЗХУ-ын Цэргийн дипломатын академи төгссөн. Түүхийн ухааны боловсролын доктор. Ардын армид улс төрийн ажилтан, Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн тагнуулын газарт офицер, Гадаад явдлын яаманд бэлтгэл ажилтан, Токио дахь ЭСЯ-нд атташе, Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, захирал, Тагнуулын төв газрын дэд дарга, УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улмаар 2003-2007 онд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2007-2012 онд Тагнуулын ерөнхий газрын дарга, 2012-2015 онд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. Харин 2017 оноос эхлэн Турк улсад суух элчин сайдаар ажиллаж байна.
Истанбулд суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очирыг 2019 оны 04 сарын дундуур эргүүлэн татах шийдвэрийг Засгийн газар гаргасан байдаг.
Иймд хоёр ажилтан нь их хэмжээний хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт орчихоод байгаа нөхцөлд хариуцлага гэгчийг ярьж Р.Болдыг эргүүлэн татах. Цаашлаад гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг огцруулах нь зүйтэй юм. Монгол улсад хариуцлага гэдэг зүйл байхгүй боллоо. Хаана хаанаа хариуцлагатай байхгүй бол энэ мэт хэрэг илүү нэмэгдэх талтай гэдгийг бодох учиртай юм.