8 шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлэхийн тулд жагсаал хийнэ

8 шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлэхийн тулд жагсаал хийнэ

Албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдэлтэнд үйлчилдэг байж болзошгүй. Мөн эрх мэдлээ урвуулан ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн байх магадлалтай шүүгч нарыг ажлаас нь чөлөөлөх, хариуцлага тооцуулах тухай яригдаж эхлээд чамгүй хугацаа өнгөрч байгаа билээ. 

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлэлтэй энэхүү ажил 13 шүүгчийн бүрэн эрхийг цуцалсан үйл явдлаар өрнөсөн. 

Харин УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс дахин нэмж 8 шүүгчийг ажлаас нь чөлөөлж Авлигатай тэмцэх газар шалгах ёстой хэмээн ярьж байна. 

Тухайлбал,ҮАБЗ-ийг яаралтай хууралдуулж хонгилынхон хэмээн нэрлэгдэх болсон

  1. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,
  2. Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,
  3. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,
  4. Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,
  5. Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,
  6. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,
  7. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,
  8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар гэнэ. Эдгээр шүүгчдийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхээр  ирэх долоо хоногт Улсын Дээд Шүүхийн гадна жагсаал хийж нэр бүхий найман шүүгчийг огцрохыг шаардсан эсэргүүцлийг зохион байгуулахаар болжээ.