Сурагчдын амралтыг сунгах эсэх хүлээлт үүсээд байв. гэвч өчигдөр Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд шийдвэр гаргаж сурагчдын амралтыг сунгахгүй хугацаанд нь оруулна гэсэн билээ. Гэвч зарим эцэг эхчүүдийн зүгээс сурагчдын амралтыг сунгах хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлсээр байгаа юм. Сурагчдын амралтын сунгах шалтгаан нь нэгд хүйтэрч байгаа энэ үед ханиад томуу нэмэгдэнэ. Иймээс сурагчдын амралтыг ядаж 7 хоногоор сунгах хүсэлтийг илэрхийлж байна.
Харин БСШУ-ны сайдын хувьд ханиад томууны өвчлөл хэр байгааг судалж үзээд ийм шийдэлд хүрсэн гэх тайлбарыг өгөөд байгаа. Харин эрүүл мэндийн сайдын хувьд сурагчид амарсан учраас ханиад томууны өвчлөл буурч байна. Энэ нь сурагчдын хувьд нэг хэсэг нь хөдөө амарч, нөгөө хэсэг нь гэртээ байгаа учраас Ханид томууны дэгдэл буурсан гэдэг тайлбарыг өгч байгаа билээ.
Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тун удахгүй БСШУ-ны сайд Ж.Батсуурь болон бусад холбогдох албан тушаалтангуудыг хүлээн авч сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлаар зөвлөлдөхөөр болжээ. Хэрэв зөвлөлдөөд сурагчдын амралтыг сунгахаар болох юм бол ийнхүү 1 хоногийн дотор нэг асуудлаар 2 шийдвэрийг засгийн газар гаргах болж байна.