Үндсэн хуульд гар дүрэх ЖДҮ-чин гишүүд У.Хүрэлсүхийг муухай харагдуулж байна

Үндсэн хуульд гар дүрэх ЖДҮ-чин гишүүд У.Хүрэлсүхийг муухай харагдуулж байна

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэр бүхий улсын их хурлын гишүүд нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг авсан нь тодорхой болсон. Тэр дундаа гишүүд үгсэн тохиролцсон мэт 950 сая төгрөгийн тус бүртээ авсан нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлсэн билээ. Гэвч өнөөдрийг хүртэл уг зээлийг төлсөн эсэх, төлөхдөө хэрхэн ямар эх үүсвэрээс төлсөн тухай мэдээлэл алга

Нөгөө талдаа зарим нь ичих ч үгүй зээлээ төлөхгүй. Графикийн дагуу төлнө хэмээн том дуугарч сууна. Харин нөгөө хэсэг нь авсан зээлээ зориулалтын бусаар ашиглаж, олон сая төгрөгийн орлого олчихсон хэрнээ бөөнд нь төлөхөөс зугтаж, хойшлуулах арга сүвэгчилж байна.

Олон нийтийн дургүйцлийг ихээр хүргээд буй уг асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн тоо 49 болсон гэдгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудсандаа онцолжээ.

Тэрбээр "Тоонд утга байдаг гэж үнэн болов уу? ЖДҮ авсан 49 гишүүнтэй болсон болохыг албан ёсоор би мэдэгдэж байна. Шалгалтын ажлын хэсэг шалгаад дууссан байна. Ерөнхийлөгч улс төрийн зөвлөхгүй болсон. Энэ хүнд хэцүү үед өмнө хэвлэлийн нөхөр ЖДҮ-дсэн байдаг. Одоо бас нэг зөвлөх нь ЖДҮ туусан байна" хэмээн жиргэжээ. “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ын дагуу 2009-2018 оны  хооронд нэг их наяд төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр олгосон байна. Тэгвэл энэ мөнгө жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдэд биш эрх барьж байгаа намын томчуудын мөнгө угаах бизнест орсон байдаг. Уг сангаас зээл авсан гишүүд эрх баригчдын тоо нэмэгдэж 49 болтлоо өссөнийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 

Нэг их наяд төгрөгийн хөнгөлттэй зээлийн 90 орчим хувь нь УИХ-ын гишүүн, өндөр албан тушаалтны халаасанд орж, тэдний бизнесээ өргөжүүлэх ашиг хонжоо болсон гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүд хэлэх боллоо. Үнэхээр л үнэн байх талтай.

Нөгөө талаас нь харах юм бол эрх барьж байгаа МАН-ын угшилтай ЖДҮ-чин гишүүдийн хувьд бусадтайгаа барьцах хандлага гаргах болов. 2012-2016 оны хооронд АН-ыг төрийн эрх барьж байхад Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэгч явсан. Үүний үнийн дүнтэй харьцуулахад МАН-ын гишүүдийн авсан ЖДҮ-гийн зээл бол бага дүнтэй хэмээн барьцаж суугаа гишүүн УИХ-ын танхимд байна. Ийм гишүүн энэ өдрүүдэд үндсэн хуульд гарч хүрч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах гээд сууж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: "Сангуудын үйл ажиллагааг шалгаад явж байгаад баяртай байна. Ариун цагаан хөдөлмөрөөрөө бизнес хийгээд баялаг бүтээж байгаа хүмүүсийг харлуулахгүй байхыг хүсэж байна. Учрал аавдаа зээл хөөцөлдөөд л явж байна гэж юу байх вэ дээ. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Тойрогтоо очоод ажиллаж байхад иргэдэд шударга ёсны хүсэмжлэл байна. Нийгэмд улстөрчдийг үзэн ядах хандлага байна. Ах нараа одоо жаахан ухаантай, эв нэгдэлтэй байцгаая аа" гэлээ. Өөрөөр хэлбэл түүнд ямар ч буруу байхгүй мэтээр тэр аашилж байна. 

 

УИХ, Засгийн газрын гишүүн Я.Содбаатар: "Би 20 жил төрд явахдаа хээл хахууль авч, уул ус ухаж яваагүй. Энэ 76 дотор үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс, бондоос зээлтэй хүмүүс байгаа. Бүгдээрээ зээлээ төлцгөө. Худлаа шударгын дүрд тоглоод байх юм. Хамгийн их зээлтэй хүмүүс хамгийн чанга дуугарч байна" гэх нь тэрбээр одоо хүртэл өөрийгөө буруугүй мэтээр ойлгосоор явааг илтгэнэ. Үнэндээ түүний ЖДҮХС-гаас авсан зээлээрээ барьсан эмнэлэг нь өндөр үнэ төлбөртэйг УИХ-ын гишүүн М.Билэгт онцолж байлаа.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: "ЖДҮ-ийн зээлээр дамжуулж Монголын улс төр дэх бэтэг хагарч байна гэж бий ойлгож байна. Би баяртай байна. Тэр хатиг, бэтэгний зөвхөн шүүс нь ЖДҮ-гийн асуудал гэхэд хилсдэхгүй. Зөвхөн энд сууж байгаа нэг гишүүний үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс авсан хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нийт яригдаж байгаа ЖДҮ-ийн үнийн дүнгээс илүү. Дээрээс нь ХОТШ банкнаас олон арван тэрбумаар нь авчихаад зүй бусаар ашигласан байдал, Эрдэнэтийн луйвар, Дубайн гэрээ буюу зууны луйвар энэ бүгд бол Монголын гамшиг. Энэ бүхний цаана хатиг, бэтэгний цөм нь нуугдаж байгаа" гэв. Түүний ЖДҮХС-гаас авсан 950 сая төгрөг бол зөвхөн "шүүс" болж таарлаа. 

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: "Сүүлийн хэдэн сар ард түмнийг бужигнуулсан үйл явцад нийт ард түмнээрээ оролцлоо. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудал дээр улстөрчид хэрэг бүртгээд, нэг хэсэг нь прокурорын үүрэг гүйцэтгэж яллаад, зарим нь шүүхийн өмнөөс шийдвэр гаргах гээд яриад сууж байгаа нь ажиглагдлаа. Хуулийн байгууллагууд шалгаж байна гэдгээ хангалттай хэлсэн. Битгий улс төрийн үйл явцдаа хуулийн байгууллагуудыг татан оролцуулаад бай гэдгээ ч  илэрхийлж байгаа.

Тухайлбал, гэмт хэрэг үйлдсэн гэлээ. Ингэж болохгүй" гэж тэрбээр мэдэгдэв. Мөн чуулганы танхимд үхэр шиг аашилсан нь түүнийг өөрийн эрхэлдэг бизнесийн онцлогоосоо болсон байх гэж шоолох хүмүүс байна

 
Embedded video
Бороошсон Дандаг@Dandag_5004
 
 

Танар бүгдээрээ ийм за ммнай

 
See Бороошсон Дандаг's other Tweets
 
 

Ийнхүү сав л хийвэл гомдол мэдүүлдэг. Сайрхаж ярих болохоор цээжээ дэлдэг МАН-ын гишүүдийн утга үгүй үйлдэл, Урагшгүй, увиагүй шунаг сэтгэл нь МАН-ыг муухай харагдуулаад зогсохгүй, МАН-ын даргын рейтингд нөлөөлж болзошгүй юм. Учир нь МАН-ын дарга У.Хүрэлсүх шударга ёсны төлөө тэмцэл өрнүүлнэ. Хэнтэй ч хариуцлага тооцно хэмээн ярьж байсан билээ. Тэгвэл тэр хариуцлага чинь хаана байна вэ? Ерөнхий сайд У.Хүрэлсүхээ!!!

Ийнхүү ЖДҮ-чин 49 гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх эрхтэй сууж байна. Энэ тэгээд шударга ёс юм гэж үү? Нөгөө талд нь Шударга ёсыг бий болгож, хариуцлагатай ажиллахаа жил гаруйн өмнө амлаж суусан Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх та ЖДҮ-чин гишүүнээ хамгаалж, УИХ-ын шийдэх асуудал хэмээн өөрөөсөө холдуулж сууна. Таны шийдэх асуудалд чинь ЖДҮ-чин Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан чинь байна. Тэгвэл ядаж түүнд хариуцлага тооцоочээ.