Тэртээ 1980-аад оны эцсээс залуусын чихэнд хоногшиж зүрхэнд дурсамж үлдээж өнөөдрийг хүртэл хөглөж яваа хамтлаг бол яах аргагүй Харш хамтлаг. Тэр дундаа гоцлол дуучин С. Баасандорж юм.
Монголын хүүхдийн найрал дууны "Улаан бүч" чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлж "Чихэртэй зайрмаг" , "Бүжин" зэрэг хүүхэд багачуудын сэтгэл зүрхэнд хоногшсон олон уран бүтээл эзэн гэдгийг тухайн үеийн залуус мэдэх биз.
Түүнчлэн хүүхдийн уран бүтээлээс гадна залуусын сэтгэл зүрхэнд хоногшсон Монголын мянга мянган залуусын хайрын гэрч гэгддэг Хос залуус , Чамдаа зориуляа гэх уран бүтээлүүд нь 30 жилийн турш бүх цаг үед хайртай хосуудын аялах дуртай дууны нэг болон эгшиглэсээр байгаа билээ.
Өнөөдөр Монголын эстрадын анхдагчдын нэг Харш хамтлагийн гоцлол дуучин С. Баасандоржид төр засгаас МУГЖ цол өгөх цаг нь аль хэдийнээ болсон хэмээн сонсогч фэнүүд нь үнэлдэг.
Талын шар цэцэг , Бүсгүй минь инээмсэглэж яваарай , Хос залуус зэрэг олон уран бүтээлүүлийг нь шимтэн сонссоор ирсэн Монголын ард түмэн түүнд МУГЖ цол өгөх давалгааг эхэлжээ. Манай сайт ч мөн адил үүний урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, энэхүү давалгаанд нэгдэж байна.