Монгол улсын засгийн газраас 2016 оны 12 сарын 21-ний өдөр “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоол гаргасан. Уг тогтоолд Монцемент блидинг материалс” ХХК, “Монголын алт” ХХК-ийн гадаадаас авах ажилчдыг хураамжийн төлбөрөөс чөлөөлсөн заалт бий. Засгийн газрын гаргасан тогтоол нь энэ.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар 201
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
- Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан аж ахуйн нэгжийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, 2 дугаар хавсралтад заасан аж ахуйн нэгжийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд мөн хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт зөвшөөрсүгэй.
- “Монцемент билдинг материалс” ХХК-ийн 710, “Монголын алт” ХХК-ийн 1600 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
- Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2017 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.
- Мэргэжилтэй ажиллах хүчнийг дотооддоо сургаж бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнийг дагалдуулан мэргэшүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт, уг үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР
Уг тогтоол дээр дурдагдсан 2 аж ахуйн нэгж нь МАН-ын нөлөө бүхий улс төрчид болох УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр нарын гэр бүлийнх нь оролцоотой компани. Уг 2 эрхэм шууд хөрөнгө оруулалт хийгээгүй ч гэр бүлийхэн, хамаатан садан нь уг компанитай холбоотой учраас нэгдмэл ашиг сонирхолтой гэж хуулийнхан үздэг байна. Тэгэхээр дээрх хоёр гишүүний лоббигоор хийгдсэн ажил байж болзошгүй гэж нийгэм хардаж байна. Харин Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр тайлбарлахдаа зөвхөн 2 аж ахуйн нэгж ажиллах хүчний төлбөрөөс чөлөөлөгдөөгүй. 22 аж ахуйн нэгж гэв.
Сайдын тайлбар тогтоолын хавсралт хоёрт үг үсгийн битгий хэл өгүүлбэрийн зөрүү байна. 22 аж ахуйн нэгжийн гадаадаас ажиллах хүч авахад нь хураамжаас чөлөөлнө гэчихлээ. Харин тогтоол дээрх үг, үсэг, өгүүлбэр нь бүгд өөр байна. Тухайлбал хавсрал 1 дээрх гарчиг нь “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЖАГСААЛТ” гэж бичжээ. Тэгэхээр энэ дотор төлбөрөөс чөлөөлөх тухай үг, өгүүлбэр алга.
Мөн л уг тогтоолын хавсралт 2 дээрх гарчигт бас л тийм ойлголт байхгүй. “ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭНД МОНГОЛ УЛСАД, 2017 ОНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ
АЖ АХУЙН НЭГЖИЙН ЖАГСААЛТ” гэсэн гарчигнаас уншигч та төлбөрөөс чөлөөлөх тухай заалт уншаагүй биз дээ. Ийм байхад л сайд нь мэлзэж ирээд л таахалзаж алхах нь ёс зүй мөн үү?
Нэгдмэл эрх ашиг үйлчилж, уг тогтоолын өнөөх нэгдмэл эрх ашигтай улс төрч нь хэрэгжүүлж байна гэхээр улайм цайм үйл явдал мөнөөсөө мөн гэхэд болно. Тэнэг гэж түмнээ басамжлаад байна уу. Эсвэл ийм тайлбар хийчихээр болчихоно гэж эндүүрсэн үү гэдгийг эрхэм сайд та хариулж өгөөч. 22 аж ахуйн нэгж чинь зөвхөн ажиллах хүч гадаадаас авах зөвшөөрлийг нь засгийн газраас авчихлаа. Харин та болон гишүүн Ц.Гарамжав нарын гэр бүлийн аж ахуйн нэгж гадаадад ажиллах хүчний төлбөрөөс чөлөөлөгдчихсөн байнан ш дээ.
хавсралт 1
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ
СУНГАХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЖАГСААЛТ
№ |
Аж ахуйн нэгжийн нэр |
Гүйцэтгэх үйл ажиллагаа |
Гадаадын ажиллах хүч, мэргэжилт-ний тоо |
Авто замын барилгын салбарт (төмөр зам, нисэх буудал) |
|||
1 |
“Эс Си Ти И Си Эм” ХХК |
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд Олон улсын нисэх онгоцны буудал барих төслийн ажил гүйцэтгэх |
101 |
2 |
“Аржкапитал” ХХК |
“Петрочайна дачин тамсаг Монгол” компанитай байгуулсан гэрээний дагуу Тосон уул-Баянхошуу боомт чиглэлийн 104 км авто замын барилгын ажил гүйцэтгэх |
76 |
Газрын тосны салбарт |
|||
3 |
“Петрочайна дачин тамсаг Монгол” ХХК |
Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газарт Газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхлэх |
968 |
Уул уурхай, эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн салбарт |
|||
4 |
“Монголын алт” ХХК |
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Хөхцавын шохойн ордыг түшиглэн цементийн үйлдвэр барих, мөн аймгийн Мандах суманд Цагаансуваргын зэс, молибденийн ордыг түшиглэн баяжуулах үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэх |
100 |
5 |
“Монцемент билдинг материалс” ХХК |
Дорноговь аймгийн Өргөн суманд Монцемент үйлдвэрийн барилга барих ажил гүйцэтгэх |
60 |
6 |
“Оюу толгой” ХХК |
Өмнөговь аймагт зэсийн баяжмал олборлох, борлуулалт, экспорт, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх |
350 |
7 |
“Шинь шинь” ХХК |
Дорнод аймгийн Дашбалбар суманд Улааны полиметаллын олборлолтын ажил гүйцэтгэх |
81 |
Барилгын салбарт |
|||
8 |
“Баярсконстракшн” ХХК |
Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд орон сууцны 7 дугаар хорооллын цогцолбор, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 594 айлын, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 400 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх |
200 |
9 |
“Сентури лэндмарк” ХХК |
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Элизабет” хотхоны 210 айлын 16 давхар 2 барилгын ажил гүйцэтгэх |
100 |
10 |
“Кумрунг” ХХК |
“Гангар инвест” компанийн “Шинэ Амгалан” болон “Шинэ Налайх” хороолол, “Гэрэгэ констракшн” ХХК-ийн УСУГ-ын ажилчдын 120 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх |
140 |
11 |
“Пи Ай Эм Эм” ХХК |
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд “Шинэ яармаг” орон сууцны хорооллын барилгын ажил гүйцэтгэх |
99 |
12 |
“Тулгаконстракшн” ХХК |
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 252 айлын орон сууц, Багануур дүүргийн 1 дүгээр хороонд 33 айлын орон сууцны хотхон барих ажил гүйцэтгэх |
28 |
13 |
“Тэлмэнконстракшн” ХХК |
Налайх дүүрэгт 6000 айлын орон сууцны “Шинэ Налайх” цогцолбор хорооллын барилга угсралт, дотор заслын ажил гүйцэтгэх |
100 |
14 |
“Доншин газрын тос монгол” ХХК |
Дорноговь аймагт газрын тос хайх, хамгаалах, тээвэрлэх, хадгалах, борлуулалтын үйл ажиллагаа гүйцэтгэх |
64 |
Хавсралт: 2
ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭНД МОНГОЛ УЛСАД
2017 ОНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ
АЖ АХУЙН НЭГЖИЙН ЖАГСААЛТ
№ |
Аж ахуйн нэгжийн нэр |
Гүйцэтгэх үйл ажиллагаа |
Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний тоо |
Авто замын барилгын салбарт (төмөр зам, нисэх буудал) |
|||
1 |
“Чайна райлвэй твэнти бюро групп корпорэйшн монголиа” ХХК |
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Шинэ Яармагийн гүүр барих, хуучин гүүрийг засварлах болон Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил гүйцэтгэх |
280 |
Газрын тосны салбарт |
|||
2 |
“Зүүнбаян нефть” ХХК |
Багахангай дүүрэгт газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн ажил гүйцэтгэх |
600 |
Уул уурхай, эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн салбарт |
|||
3 |
“Монголын алт” ХХК |
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд Хөхцавын шохойн ордыг түшиглэн цементийн үйлдвэр барих, мөн аймгийн Мандах суманд Цагаансуваргын зэс, молибденийн ордыг түшиглэн баяжуулах үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэх |
1500 |
4 |
“Монцемент билдинг материалс” ХХК |
Дорноговь аймгийн Өргөн суманд Монцемент үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэх |
650 |
5 |
“Оюу толгой” ХХК |
Өмнөговь аймагт зэсийн баяжмал олборлох, борлуулалт, экспорт, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх |
1300 |
Барилгын салбарт |
|||
6 |
“Шинэ эрин угсралт” ХХК |
“Сентури лэндмарк” ХХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд "Элизабет" хотхоны 210 айлын 16 давхар 2 барилга, 171 автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх |
85 |
7 |
“Тулгаконстракшн” ХХК |
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 252 айлын орон сууц, Багануур дүүргийн 1 дүгээр хороонд 33 айлын орон сууцны хотхон барих ажил гүйцэтгэх |
30 |
8 |
“Камдер” ХХК |
“Энканто таун-2” төслийн хүрээнд 400 айлын орон сууцны хороолол, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орон сууц, үйлчилгээ, зочид буудлын барилгын ажил гүйцэтгэх |
150 |