Сурагчдын амралтыг сунгах эсэх талаар холбогдох газрууд уулзаж зөвлөлдсөн байна. Тухайлбал БСШУ-ны яам ЭМЯ, Улаанбаатар хотын удирдлага уулзаж энэ асуудлаар зөвлөлджээ. Уг хурал өчигдөр болох байсан нь тодорхой шалгаануудын улмаас хойшлогдож өнөөдөр хийгдсэн байна. Уг хурлаар сурагчдын амралтын сунгах үндэслэлийн талаар холбогдох байгууллагуудын санал, бодлыг сонсчээ. Мөн эцэг эхчүүдээс ирж байгаа санал хүсэлтийг нэгтгэж дүн шинжилгээ хийсэн байна. Ханиад томууны өвчлөл буурахгүй байгаа. Гэхдээ хүүхдүүд сургууль гэж гадуур гарахгүй байгаа учраас харьцангуй намдах төлөв ажиглагдаж байна. иймээс эдгээрийг үндэслэн сурагчдын амралтыг 1 сарын 30 өдөр хүртэл сунгахаар холбогдох байгууллагууд нэгдсэн шийдэлд хүрсэн байна.