471 мянган жуулчинг 1 саяд хүргэхийн тулд олон хөнгөлөлтийг гадныханд үзүүлнэ

471 мянган жуулчинг 1 саяд хүргэхийн тулд олон хөнгөлөлтийг гадныханд үзүүлнэ

Монгол улс 2015 онд 467231 иргэнийг хүлээн авч байжээ. Уг тоонд жуулчлах, ажиллах, сурах гэх мэт бүх ангилал багтаж байгаа. Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдыг албан, хувийн, жуулчин, ажиллах, дамжин өнгөрөх, суралцах, байнгын оршин суух, бусад зорилгоор гэсэн 8 төрөлд хуваан ангилдаг. Дээрх ангилалын тоо 2016 онд 471,239 болж өмнөх оныхоос нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ энэ нь хангалттай биш юм.

2016 оны жилийн эцсийн байдлаар нийт зорчигчдын тоо 4008-аар буюу 0,85 хувиар өссөн ба жуулчдын тоо 17952-аар буюу 4,44 хувиар өссөн байна. Салбарын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 312,873,514 доллар буюу 11,4 хувиар өссөн байна. Уг тоог нэмэгдүүлэхийн тулд засгийн газраас арга хэмжээ авч эхэллээ.

 

Гадаадын зочид, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын болон салбарын яам хоорондын Санамж бичиг, гэрээг үндэслэн аялал жуулчлалын компаниудаар зуучлуулан ирэх гадаадын бүлэг жуулчдад Монгол Улсад  зорчих визийн хөнгөлөлттэй нөхцөл олгох Засгийн газрын тогтоол баталлаа.Мөн дамжин өнгөрөх гадаадын иргэнд дараагийн улсад зорчих виз, нислэгийн тийзийг үндэслэн Монгол Улсад 72 цагийн хугацаанд визгүй зорчих орчин бүрдүүлэх, Засгийн газрын энэ тогтоолд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа. Цаашид Монголын үндэсний агаарын тээвэрлэгч компанийн шууд нислэгтэй чиглэлээс ирэх гадаадын жуулчдын нислэгийн үнэ тарифыг жил бүрийн 10 дугаар сарын 01-нээс дараа оны 05 дугаар сар хүртэл бууруулах, хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болголоо.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан жуулчдын статистик тоон мэдээллийг тооцох аргачлалын дагуу жуулчдын тоон статистик мэдээллийг гаргахдаа албан, хувийн, жуулчин, дамжин өнгөрөх болон бусад зорилгоор гэсэн 5 ангиллаар Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийг жуулчдын тоонд оруулж үздэг