Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүнс хөдөө аж ахуйн салбарт “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн”, “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”, “Мах сүүний анхдугаар аян”-ий хүрээнд “ ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Нийт малчид, тариаланчид, хоршоод, аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Үзэсгэлэнд оролцох бүтээгдэхүүний төрөл:
-Мах
-Төмс, хүнсний ногоо
-Сүү, цагаан идээ
-Бусад
Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй малчид, хоршоод, аж ахуйн нэгжүүд 2019 оны 8 дугаар сарын 26 - ны өдрөөс 9 дугаар сар 13 өдрийг хүртэл Хөдөө Аж Ахуйн Биржийн 89448830, 88118250, 70128779 утсанд холбогдож, мөн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлсэн эхний 48 оролцогчид үзэсгэлэн худалдаанд оролцох эрхтэй болно. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид лангууны түрээс болон агуулахын түрээс үнэ төлбөргүй.
Ерөнхий зохион байгуулагч:
-Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам
-Хөдөө аж ахуйн бирж
-Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо
-Дэмжигч байгууллага Лавай худалдааны төв, Хаан банк.